Нийслэлийн Байгаль орчны газраас зуслангийн бүсийг технологийн шийдэл ашиглан хаягжуулах ажлын хүрээнд зусланд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээний байгууллагууд, байгаль хамгаалагчийн байр, худаг, хогийн цэг зэрэг 200 байршилд “Гурван үгт хаяг” байрлуулж, иргэдэд энэхүү шийдлийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Улаанбаатар хотын зуслангийн тулгамдсан асуудлын нэг нь хаягжилт байдаг. Мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан хаягжилтыг нэвтрүүлснээр хаягаа бусдад зааж өгөх, яаралтай дуудлага өгөх, тусламж авах, захиалга хүргэлтийн үйлчилгээ авахад хялбар болж байгаа юм. Гурван үгт хаягийн апликэйшн нь үнэ төлбөргүй тул бүх хүмүүс ашиглах боломжтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн