Мексикт сүүлийн 100 жилд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт болж, 65 хүний амь үрэгдлээ. Аврагчид нурангин доороос амьд үлдсэн хүмүүсийг хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Баасан гарагийн шөнө болсон уг газар хөдлөлт 8.1 магнитудын хүчтэй байсан бөгөөд доод тал нь 200 хүн хүнд, хөнгөн бэртэл авчээ. Тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья-Ньето амиа алдагсдыг хүндэтгэн Гашуудлын өдөр зарлажээ.