Өнгөрсөн лхагва гаригт (2017.10.18) сонинууд АНУ, Мексикийн хил дээр босгох ханыг таван янзын загварыг бий болгож байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News” телевизид ярьсан ярилцлагын хэсгээс нийтэлжээ. Д.Трамп “Бид таван янзын загьарыг босгон үзэж байна. Тэдний зарим нь бэлэн болсон. Үнэхээр дажгүй харагдсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч дахиад л Латин Америкийн орноос орж ирж буй хар тамхины урсгалын талаар ярьжээ. Мексикээс орж ирж байгаа мансууруулах бодисны урсгалд саад босгохоос өөр сонголт АНУ-д алга байна. Тэр урсгал хараарай, маш их. Бидэнд саад тавих өөр арга алга хэмээн Д.Трамп хэлжээ.
Мөн тэрээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хэлсэн үгийг иш татжээ. “Тэр хана тус болно гэж ямагт хэлж байсан. Хана хүмүүсийн хууль бус урсгалын 99.9 хувийг зогсоосон” гэдэг үгээр хана босгох шалтгаанаа тайлбарласан Трампын хувьд энэ ажил нь түүний сонгуулийн гол амлалтын нэг байсан юм. Энэ оны нэгдүгээр сарын 25-нд 3000 км-ын урт хана босгох зарлигт гарын үсгээ зурсан АНУ-ын Ерөнхийлөгч наймдугаар сард хилийн хана босгох дөрвөн компанийг сонгосноо мэдээлж байв.
Эх сурвалж: tass.ru