Ирантай хийгдсэн цөмийн тохиролцоог эргэн харахад бэлэн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Иран гэрээний үүргээ зөрчиж байгаатай холбоотой зохих материалыг Конгресст илгээнэ. Мөн Ираны эсрэг авах шинэ хориг арга хэмжээний талаар АНУ-ын холбоотнуудтайгаа ажиллаж тус орны бүс нутагт хийж байгаа бусинуулах ажиллагааны эсрэг зогсохоор эрмэлзэнэ гэж тэр хэлжээ.
Үүний зэрэгцээ Америкийн лидер терроризмыг дэмжсэн гэх хоригт Исламын хувьсгалын манааны корпус гэгддэг Ираны цэргийн элитийн дээд офицерүүд болон тэдэнтэй холбоотой бүтцийг хамруулах болсноо хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Тегеран цөмийн гэрээгээ хэрхэн биелүүлж байгаа тухай дүгнэлтийг 90 хоног тутамд гарган Конгресст илгээж байх үүрэгтэй бөгөөд үүний дараа Конгресс нь 60 хоногийн дотор хориг арга хэмжээ авах журам мөрдөгддөг. Хэрэв Вашингтон хориг арга хэмжээ авахдаа хүрвэл тэр гэрээг хүчингүй болгох юм. Гэхдээ хууль тогтоогчид хориг тавихгүй бол гэрээ хүчин төгөлдөр байх аж.
Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээг 2015 оны долдугаар сарын 15-нд Иран болон олон улсын зуулчлагч зураан орны хооронд байгуулсан. Гэрээнд Иран цөмийн байгууллагууддаа Олон улсын цөмийн агентлагийн хяналтыг оруулж, оронд нь НҮБ ба Европын холбоо, АНУ тус орны эсрэг авсан санхүүгийн болон эдийн засгийн хориг арга хэмжээгээ аажмаар цуцлах ёстойг заасан байгаа.
Эх сурвалж: Reuters