Facebook-ын хэрэглэгч Николь Култхард (Nicole Coulthard) Girlsmouth группт спорт гутлын зураг тавиад хүмүүсээс өнгийг нь тодруулж өгөхийг хүсчээ. Гэрэл зураг эхний цагт мянга гаруй тайлбар авчээ. Постын эзэн хос шаахайг ягаавтар гэж тайлбарласан бол олон хүн түүнийг ягаандуу цагаан өнгөтэй, цагаан зураастай, гэсэн бол бусад нь цэнхэр ба саарал өнгийн хослол хэмээн маргав.

Өнгөрсөн зун британи эмэгтэй Рейчел Стюарт мөн үүнтэй ижил маргааныг нийгмийн сүлжээнд өдөөжээ. Тэр спорт даашинзны зураг тавиад түүний өнгийг асуун маргаан дэгдээснээс хойш өнгөний төөрөгдөл сүлжээгээр нэлээд их явах болжээ. Маргаан намдсаны дараа, америкийн эрдэмтэд шинжлэх ухааны талаас судлан гоёл үнэндээ хар-хөх өнгөтэй. Харин камерын гэрлийн буруу өгөгдлөөс болж сүлжээний хэрэглэгчид түүнийг янз янзын өнгийнх болгон харсан. Хүмүүс оптикийн төөрөгдөлд орсон хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: Metro UK 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн