Мексикт 11 эмэгтэйг хөнөөсөн этгээдэд прокурорын байгууллага 430 жил хорих ял оноожээ. Прокурорууд 2013 онд хэргийн гол сэжигтэн Педро Глорияг загварын агентлагийн шугамаар эмэгтэйчүүдэд боломжийн ажил санал болгох нэрийдлээр эмэгтэйчүүдийг урхиддаг байсныг нь тогтоосон байна.
Гэмт этгээд нь ихэвчлэн үйлдвэрийн ажилчин, залуухан бүсгүйчүүдийг хүчээр хар тамхинд оруулж биеийг нь үнэлүүлснээр эцэст хэрэггүй гэж үзсэн үедээ амийг нь хөнөөдөг байжээ. Энэ хэргийг илрүүлхэд хохирогчдын ар гэрийнхэн болон хүний эрхийн төлөө тэмцэгчид чухал мэдээллээр хангаж байсан гэнэ.
1 comment
МАНАЙД БОЛ НЭГИЙГ АЛСАН Ч АРВЫГ АЛСАН Ч ЗУУ МЯНГААР НЬ АЛСАН Ч 25 ЖИЛ.ХҮЧИН БОЛ ЗҮГЭЭР Л ЮУ Ч БИШ.ХҮЧИНДҮҮЛЭГЧ НЬ БАРАГ ХЭРЭГТЭН БОЛЧИХНО ДОО.ТӨР НАМЫН ДООР ОРОХООРОО ИЙМ БОЛДОГ ЮМ БНА.