Өнөөдөр (2017.10.11) олон улсын охидын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан холбогдох албаны хүмүүс өнөөдөр охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийлээ. Статистик мэдээллээр жилд дунджаар 19 хүртэлх насны 350 гаруй охин хүчирхийллийн хохирогч болжээ.
Тэдний эсрэг гэмт хэргийг таслан зогсооход хөвгүүд, эрчүүдэд энэ талаарх мэдээллийг хангалттай өгөх, зөв харилцааны ур чадварыг олгох нь хамгийн чухал аж. Иймд “Хүчирхэг хөвгүүд” төслийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд 15 гишүүнтэй клубийг байгуулан “Би хүчирхэг хөвгүүн” 10 модуль бүхий 20 цагийн сургалт болон нийгэмд чиглэсэн компанит ажлыг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр (2018.03.08) хүртэл зохион байгуулахаар болжээ.