Цаазаар авах ялыг халах дэлхийн өдрийг тохиолдуулан өчигдөр /2017.10.10/ НҮБ-ын төв байранд “Цаазаар авах ялын тухай мэдээллийг ил тод байлгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Австрали, Аргентин, Франц, Итали, Монгол Улс хамтран зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес оролцож хэлсэн үгэндээ хүний амийг егүүтгэх харгис шийтгэлийг халахыг дэлхийн улс орнуудад уриалав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс цаазаар авах ялыг оноож, гүйцэтгэхийг халсныг дурдан, цаазаар авах ялын мэдээллийг ил тод болгох нь уг шийтгэлийг халахад чухал алхам болохыг тэмдэглэв. Эдүгээ дэлхийн 170 гаруй улс цаазаар авах ялыг халсан эсхүл гүйцэтгэхийг түр зогсоосон ажээ.

Эх сурвалж: ГХЯ

By updown

2 thoughts on “Цаазаар авах ялын тухай мэдээллийг ил тод байлгах асуудлыг хэлэлцлээ”
  1. гэр бүлээр нь хүмүүсийг хороочихож байгаа хүнийг цаазлахгүй өршөөнө гэдэг шударга ёс уу,амиа алдсан хүмүүст шударга ёс эрх эрх чөлөө гэдэг үйлчлэхгүй гэсэн үг юм байх даа, тухайн хүний эрх бусад хүмүүсийн эрхээр хязгаарлагдаж байх ёстой байх аа,хязгааргүй эрх гэж байх ёсгүй хүзүүгүй эбэ ардчилсан ерөнхийлөгч болж жүжиглэж энэ ялыг халсан алдаатай бодлого шүү дээ

  2. Цаазаар авах ялгүй болж болно. Гэхдээ бүх насаар нь хорих ялаар шийтгэх хэрэгтэй. Хугацаа зааж хэрхэвч болохгүй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн