Мексикийн засаг захиргааны Канкунд явуулсан тусгай ажиллагаа жинхэнэ дуулиан тарьж байна. Хууль сахиулагчид авлигын гэмт хэрэгт холбогдсон Кинтан-Роо мужийн захирагч асан Роберто Борхегид холбогдох гэмт хэргийг шалгах, мөрдөн байцаах явцдаа түүний хууль бусаар олж авсан хөрөнгийг хайж эхэлжээ. Ингэхдээ “First National Security de Mexico”-д хадгалагдаж буй хувийн 1.5 мянган сейфэнд хадгалаатай бүх эд зүйлсийг хураан авчээ.
Мексикийн засаг захиргаа үүнээс болж эмх замбараагүй байдал дэгдэхээс сэргийлж, хотод хүчээ чангатгасан байна. Хотыг хааж, тойруулан хаалт босгожээ. Эндээс мужийн захирагчийн хууль бусаар олж авсан, бүртгэгдээгүй эд хэрэгслийг хайж байгаа юм. Гэвч тусгай прокурорын газрын энэ ажиллагаанд ямар ч буруугүй хадгаламж эзэмшигчид өртжээ.
Хураагдсан сейфэнд нийт хэдий хэмжээний мөнгө, үнэт эдлэл байгааг тогтоох боломжгүй байна. Энэ явдлыг “Зууны дээрэм” хэмээн нэрлэж байгаа аж.
Эх сурвалж: РИА Новости