Мексикийн Ерөнхийлөнч Энрике Пенья Ньето газар хөдлөлтийн дараа улс орныхоо дэд бүтцийг дахин сэргээхэд хоёр тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зөвхөн Чьяпас, Оахака мужуудад л гэхэд 356 сая ам.доллар гаргахаар төлөвлөсөн гэнэ.
Харин нийслэл болон бусад мужид 750 сая ам.долларыг шилжүүлэх юм байна. Үүнээс гадна 470 сая ам.долларыг соёлын объектод учирсан хохирлыг арилгахад зарцуулах гэнэ.
Эх сурвалж: Associated Press