Илон Маск “Tesla Model-3” цахилгаан машин хэрхэн харагдаж байгааг анх удаагаа үзүүллээ. Инженер бөгөөд ажил хэрэгч энэ хүн машины зургаа өөрийн твиттер хуудастаа тавьжээ.
“Tesla Model-3” машины тухай яриа өнгөрсөн оны хавраас яригдаж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш 400 мянга гаруй хүн машиныг худалдан авах хүсэлтээ гаргаад байгаа юм. Илон Маск тэр үед “Tesla Model-3” загвараа нийтийн цахилгаан машин болгож, сард 20 мянган машин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн юм. Шинэ машин 35 мянган долларын үнэтэй байх гэнэ. Өмнөх загварууд нь зуугаад мянган доллараар үнэлэгдэж байлаа.
М.ЭРДЭС