Лионель Месси “Барселонатай” хийсэн гэрээгээ шинэчилснээр долоо хоногт сая гаруй фунт стерлингийн (1.3 сая доллар) цалинтай анхны хөлбөгчин боллоо гэж Британийн The Sunday Times сонин мэдээлэв. Эх сурвалжийн мэдээний дагуу, аргентин залуугийн жилийн цалин 54.8 сая фунт (70.6 сая доллар) болж байна. Дөрвөн жилийн хугацаанд бонусыг тоололгүйгээр 220 сая фунтыг (283.6 сая доллар) хөлбөмбөгчинд “Барселона” клуб төлнө.
Үүний зэрэгцээ Месси нь долоо хоногт сая гаруй фунтын цалинтай анхны хөлбөгчин гэж түүхэнд тэмдэглэгдэх ажээ. Долдугаар сарын 5-нд хийгдсэн шинэ гэрээ нь 2021 он дуустал хүчин төгөлдөр байх гэнэ. Зургадугаар сарын 23-нд Испанийн прокурор түүний ялыг сольж, шоронд хоригдохын оронд торгууль төлүүлэхээр шийдсэн байна. Месси эцгийнхээ хамт 4.1 сая еврогийн татвар төлөөгүй гэсэн хэрэгт холбогдсон юм. Тэр 2003 оноос хойш “Барселона” клубт тоглож, таван удаа “Алтан бөмбөг” шагнал авч байлаа.