Британийн “The Sun” сонин Криштиану Роналдугийн 22 настай найз эмэгтэй Жоржина Родригес Ибица аралд амрахдаа жирэмснээ нууж чадсангүй хэмээн бичээд хөл бөмбөгчний гэр бүлд шинэ хүн нэмэгдэх гэж байгааг харуулсан цуврал зургийг нийтэлсэн байна.
Түүний бүсгүй Родригес таван сартай жирэмсэн гэж сэтгүүлчид бичжээ. Аравдугаар сард Роналду “ердийн аргаар бүтээсэн” анхны хүүхдээ хүлээж авах нь. Жоржина Родригес гэдэг эмэгтэй өмнө нь “Gucci” нэрийн барааны дэлгүүрийн худалдагч байсан бөгөөд 2016-17 онд Роналду аваргуудын лигийн цомын ялалтаа энэ бүсгүй болон 2010 онд хүүхэд тээгч эмэгтэйгээс төрүүлсэн өөрийн том хүүхдийн хамт тэмдэглэж байв. Роналду гурван хүүхэдтэй. Сүүлийн хоёр хүүхэд ихэр. Ева Матеу нарыг мөн л хүүхэд тээгч хөлсний эмэгтэй тээсэн байлаа.
Испанийн хэвлэл as.com мэдээлснээр, Португалийн шигшээгийн 32 настай довтлогч карьераа Испанийн клубт үргэлжүүлэхээр шийдсэн байна. Криштиану Роналду өмнө нь Испанийн татварын албатай холбоотой хэрэг явдалд туслаагүй гээд “Реал” клубыг орхих санаатай байжээ. Гэвч тэрбээр дотны хүмүүстэйгээ сайтар зөвлөлдсөний эцэст “хаантны клуб”-д үлдэхээр шийдсэн байна. Хөлбөмбөгийн од бараг 15 сая еврогийн татвар төлөөгүй хэрэгт холбогдоод байгаа юм.