Руни “Эвертон” багт тоглож эхэллээ

2017-07-13 10:001min0
runi 2017

“Манчестер Юнайтед” ба Английн шигшээ багийн гайхамшигтай тоглогч 13 жилийн дараа Ливерпулийн клубт буцан иржээ. “Эвертон” клубын албан ёсны сайт 31 настай Уэйн Рунийг “Манчестер Юнайтед” клубаас шилжин ирсэн тухай мэдээллээ.

Уэйн Руни 2004 оноос хойш МЮ багт тоглож иржээ. Энэ хугацаанд тэрбээр 611  тоглолт хийж, 287 бөмбөгийг эсрэг талын хаалганд оруулсан юм.  Үүнээс өмнө Английн шигшээгийн капитан “Эвертон” багт (2002–2004) 90 тоглолт хийн 25 гоолтой байв.

М.ЭРДЭС

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй