Олон улсын сансрын станцад Европын сансрын агентлагийн астронавт Паоло Несполи, Роскосмосын сансрын нисэгч Сергей Рязанский, NGSA-гийн астронавт Рэндольф Брезник нарын шинэ баг очих гэж байгаатай холбогдуулсан хэвлэлийн бага хурал дээр тэд сансарт хэрхэн амьдрах талаараа дэлгэрэнгүй ярьжээ.
Уламжлалын дагуу жингүйдлийг харуулах индикаторыг багийн дарга нь сонгодог бөгөөд тэдний нэг нь жижигхэн одой байх гэнэ. Одой нисэх нь тодорхой болсон. Хоёр дахь индакатор нь анхны хиймэл дагуулын загвар байх болов уу?
Түүнийг сансрын төвийнхөн сонгоно гэж Рязанский ярив. Энэ үеэр Америкийн нисэгч хүү, охин хоёроосоо “авчирсан” жижиг зөөлөн тоглоомын баавгайг би авч явна хэмээн нэмж хэлсэн байна. Сансрын шинэ баг “Союз МС-05″ хөлгөөр долдугаар сарын 28-нд нисэх ажээ.
М.ЭРДЭС