U.S. News & World Report хэвлэлийн явуулсан санал асуулгаар Швед Улс дүрвэгч, цагаачдад хамгийн таатай орноор нэрлэгджээ. Чансааны хоёр, гуравдугаарт Канад, Швейцари нэрлэгдэв.
The Local мэдээлснээр асуулгыг 21 мянган хүний дунд явуулсан бөгөөд асуулгыг эдийн засгийн үзүүлэлт болон цагаачид тус оронд интеграцилагдах боломж хэр байдаг вэ зэрэг үзүүлэлтээр гаргасан байна.
Энэ жагсаалтын эхний аравт Скандинавын орнууд Швед, Норвеги, Финлянд, Дани улсууд байна. Мөн эхний аравт Австрали, Герман, АНУ, Нидерланд багтлаа. Манай хойд хөрш Орос жагсаалтын 24-д нэрлэгджээ.