Засгийн газрын арми, курдын журамт цэргийнхэн ба Олон улсын эвлийн хүчин Мосул хотыг Исламын улс бүлгийн террористуудаас чөлөөхийн тулд жил гаруй хугацааг зарцуулсан байна. Иракийн хойд нутгийн Мосул хотод Исламын улсын дайчдыг бүрэн яллаа гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади долдугаар сарын 9-нд мэдэгдсэнийг “Франс Пресс” агентлаг дамжуулжээ.
Долдугаар сарын 7-нд Америкийн цэргийн мэргэжилтнүүд ойрын өдрүүдэд хотоос террористуудыг шахан зайлуулах магадлал бага. АНУ-ын толгойлсон террорын эсрэг эвслийн командлал Мосул хотыг террористуудаас бүрэн цэвэрлэхэд наад зах нь долоо хоног хэрэгтэй гэж мэдээлж байсан юм.
Иракийн Мосул хотыг 2014 онд эзэлсэн террористууд түүнийг өөрийн нийслэл гэж зарласан байв. Мосулыг чөлөөлөх ажиллагаа 2016 оны гуравдугаар сарын 24-нд эхэлжээ. Одоо Иракийн цэргийнхэн хуучин хотын дүүргүүдийг самнаж, террористуудыг эрэн хайж, тэдний хамгаалалтын голомтыг устгаж байна.