Венесуэльд болсон цуглааны үеэр Үндсэн хуулийн ассамблейн гишүүнд нэр дэвшигч Хосе Риваресыг үл таних этгээд буудан хөнөөжээ. Улстөрч үг хэлж байсан гэж El Nacional сонин мэдээлжээ.
Гэрчүүд гэмт этгээд улстөрч рүү буу онилж байхыг харсан гэсэн байна. Гэвч алуурчин нуугдаж чадсан гэнэ. Хосе Риварес 41 нас хүрсэн өдрөө алагджээ. Венесуэльд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн ажиллагаа явагдаж байгаа.
Энэ үеэр 100 гаруй жагсагчид амиа алджээ. Үймээний үеэр 1.5 мянган хүн шархдаж, хэдэн мянган хүнийг баривчлан хорьсон гэсэн мэдээлэл сүүлийн үед цацагдаж байна.
М.ЭРДЭС