Америкийн Химийн нийгэмлэгийн эрдэмтэд “Environmental Science & Technology” сэтгүүлд нийтлэгдсэн Пенсильвани мужаас занарын нефть олборлоход ашиглаж байгаа усыг цэвэрлэсэн ч энэ нь тус мужийн хүрээлэн буй орчныг бохирдуулж байгааг өгүүлсэн нийтлэлийг тоймлон тараажээ. Тус мужид занар олборлодог компаниуд газрын хэвтээ давхаргын тавцанг хагалах үед ашиглахаар шахдаг усаа эргүүлэн цэвэрлэдэг ч усанд нь цацраг идэвхт болон бусад хорт бодисын нэгдэл байсаар байгаа нь илэрсэн байна. Энэ нь орон нутгийн эко системд аюул тарьж, байгаль орчныг бохирдуулж байгаа аж.
Тухайлбал, тундасын нэг давхаргад радий бодис, шүлтийн металль, соль химийн нэгдлүүдийн нягтрал ихээр илэрчээ. Мөн цэвэрлэх төхөөрөмжийн доод урсгалын 19 дэх км-ээс амьтдын бамбайн системийг эвдэлдэг этоксилатын нонилфенол болон радий бодис илэрсэн байна. Усыг нутгийн усан сангуудад эргүүлэн цутгахын тулд компаниуд зөвхөн багахан хэсгийг цэвэрлэдэг байжээ. Пенсильванийн 10 мянга орчим нефть, хийн цооногоос 6.5 тэрбум литр бохир усын гаргаад байна.
Эрдэмтэд одоо бохир усны хор хохиролыг тооцон гаргаж байгаа юм. Фрекинг хийх буюу занарын давхрагыг хагалан ус шахах ажиллагааны үр дүнд нефтийн хийг гарган авдаг бөгөөд шахсан ус нь химийн бодисын нэгдэлтэй холилдон гарч ирдэг аж. Үүнээс болж экологчид болон нефть үйлдвэрлэгчдийн дунд хурц маргаан үүсдэг юм. Мөн занарын тавцанг хагалах явц нь газар хөдөлтийн аюул агуулж байгааг эрдэмтэд хэлж байна.
М.ЭРДЭС