Хятадын Коммунист Намын дуу хоолой болдог Global Times сонинд өчигдөр буюу Лхагва гарагт “Үндсэрхэг үзлээ багасгаж, хөршүүдтэйгээ хамтарч ажиллах нь Монголд ашигтай” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Минзу их сургуулийн профессорын бичсэн уг нийтлэлд саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч Монгол улсын гадаад бодлогод гарч болзошгүй өөрчлөлтийн талаар бичжээ.
Нийтлэлийн эхэнд ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын талаар бичихдээ “АНУ-д Дональд Трамп ерөнхийлөгч болж байхад Монгол улсын шинэ ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдож байгаа нь гайхах зүйл биш юм. Хоёул амжилт гаргасан бизнесмэнүүд, өөрсдийгөө эх оронч гэж зарладаг хүмүүс. Хоёул улс орноо сэргээн босгох уриатайгаар сонгуульд өрсөлдөж ялсан. Хоёул гадаад эхнэртэй” гэжээ.
Жүдогийн Холбоог тэргүүлдэг Баттулгын хичээл зүтгэлээр Монгол улс 2008 оны Бээжингийн Олимпоос анхны алтан медалиа зүүж байсныг дурдаад энэ нь түүний нэр хүндэд чухал нөлөө үзүүлснийг бас өгүүлсэн байна. Нийтлэлч түүнийг сонгуулийнхаа сурталчилгааны үеэр Хятадад хатуу бодлого баримталж ажиллахаа амлаж байсныг дурдаад гэвч хөршүүдтэйгээ найрамдалт харилцаатай байх нь тус улсын тогтвортой байдал, хүн ардын сайн сайхан амьдралын баталгаа болдгийг Монгол улсын сүүлийн 30 орчим жилийн түүх харуулж байна гэжээ.
Монгол улсын гадаад бодлогын талаар нийтлэлд бичихдээ “Монгол улсын геополитикийн байрлал нь Хятад, Оростой ухаалгаар хамтарч ажиллах ёстойг харуулдаг. Монголын засгийн газар нэгэнтээ Гурав дахь хөршийн болдого гэгчийг зарлаж Хятад, Оросоос хамааралгүй болох зорилт тавьж байсан. Гэвч энэ бодлого нь тус улсын нэр хүндийг өсгөхөд тус болоогүй юм” гэжээ.
Харин ч Монгол улс сүүлийн жилүүдэд “гурав дахь хөршүүддээ ашиглуулж”, үр дүнд нь баян хоосны ялгаа гүнзгийрч, бусдаас эдийн засгийн хамааралтай болж, доройтож байгааг өгүүлсэн байна. Тиймээс “Монголын улс төрчид хөршөө солих мөрөөдлөөсөө салж, хөршүүдтэйгээ хэрхэн ухаалаг замаар хамтран ажиллах талаар бодох хэрэгтэй” гэж зөвлөжээ.
Монголын эдийн засгийн Хятадаас хамаарах хамаарал нь зах зээлийн хуулийн дагуу бий болсон үр дагавар гэдгийг ойлгож, Африк, Азийн олон улс орнуудын нэгэн адил прагматик, эрх тэгш замаар Хятадтай харилцан ашигтай хамтран ажиллаж, үр ашгийг нь хүртэхийн чухлыг онцолсон байна. Хятад улс дэлхийн аль ч улс орныг том, бага гэж ялгалгүй, эрх тэгш харьцаж, тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийг нь хүндэтгэж ирснийг дурдаад Монгол улсыг шинэ ерөнхийлөгчийнхөө удирдлага дор өөрийн хүчээр хөгжин цэцэглэхийг хүсч байгааг мөн илэрхийлжээ.
Нийтлэлд “Улс хоорондын эдийн засгийн хамаарал бол гарцаагүй үзэгдэл. Гадаад ертөнцөөс хамааралгүй болох гэсэн оролдлого зөвхөн ухрах алхам болно” гээд “Монгол улс геополитикийн хувьд өөрийн гэсэн давуу талтай. Гэхдээ явуургүй үндсэрхэг үзэл хөгжилд нь саад болдог. Хөгжихийн тулд Хятад, Монгол хүмүүс энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс өөр замгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн төгсгөжээ.
Эх сурвалж: http://www.ikon.mn/n/124z
36 comments
Хятадуудын олон мянганы тэртээгээс өнөөг хүртэл Монгол улсыг аядуу зөөлөн бодлогоор уусгаж авах газар нутагт санаархсан бодлого баримталж ирсэн нь түүхийн олон баримтаас харагддаг Одоо ч эдийн засаг хүнсний аюулгүй байдал сайн бодолцож байх хэрэгтэй юм шиг Юуюугүй цэрэг ороод ирэх нь юу бол Бидний урд Өвөр МОНГОЛ гэж том хаалт нөмөр бий
Hujaa bol hujaa shde
Ganchan hiatadtai l harcaj bolno gej baigaa yum baina l daa!!!
Шинэ ерөнхийлөгч огт тэгж хэлсэн зүйлгүй. Харин Хятад манай дотоод хэрэгт хошуу дүрээд байх шиг. дэмжигчид болох монголын ард түмэн угаасаа хятдад тийм ч таатай биш. Тэрнээс биш ерөнхийлөгч бол улс орноо түүхий эдийн нийлүүлэгч байлгахыг хүсэхгүй гэдгээ л илэрхийлж байгаа. Манай улс үйлдвэртэй, түүхий эдээ боловсруулдаг болох нь буруу гэх гээд байгаан байх даа
Ene hogiin hytaduutai haritshaa bolchvol ymar goy vee ahritsahgyu bh gehees bur aij uhlee novshnuud delhiigees zailaasai
Үндсэрхэг үзэл бол улс үндэстний дархлаа, үндэстний генд нь байдаг юм. Хар хятадуудаар үзэл баримтлалаа заалгахгүй. Хятадууд хэзээнээсээ манай газар нутаг, баялагт шунаж ирсэн, хятадуудтай эвлэлдэн уусах хэрэг бидэнд байхгүй.
Hytaduudtai hamaagui niilj bolohgui tegwel balrah bolno Vndserheg vzel mongolchuud bidend mash heregtei
Undesnii uzelten gesen heden yumnuud hujaa nariin bodlogiig dalduur demjeed baigaagaa meddeggui malnuud. Naad ih teneglel chini ene ulsiig butsaad 1990 on luu avaichih gej baihad bayarlaad baidag. Odoo Orosood unetei baraa avaad baihaar bid tiim bayan biluu. Orosuud bidnees neg ch zuil avdaggui. Maliin mahaa heden dahin haymd zaraad heduulee guilanchlaad baij baival taarsan!!!
Монгол Улсын Еренхийлегчеер Хех Толботон Эх Оронч Х.Баттулгаа сонгож Ялуулсан Бид Устаж суйрч угуй болохоос аврагдаж чадсан Хэрэв.М.Энхболд болсон бол Иргэний Дайн ч болох байсан Ухаант Ард Тумэндээ баярлавч багадна.
Тийм шуу ухаант ард тумэндээ баярлалаа.
Цаанаа л нэг занасан дарамталсан шинжтэй. Манай орны бодлого хандлагыг хятадын зvгээс зааж зааварлаад байгаа нь эрлийз хvн гарч чадаагуйтэй л холбоотой. Хужаа нар алсын хорон санаатай.
Bid onoog hurtel hyatad bolchihgui bgaa ni undeserheg uzel bodol gend min ovog deedes maani suulgasnii ach gaviya
Бодвол бодох л юм бичиж ,ундэснии узэл баилгуи л яахав алч улсад баидгэл зуил , Нээг их эх оронч болж цээжээ дэлдэхээсээ емне , эв эеииг хичээж териин бодлог тууштаи , тогтвортои еериигее золж улс орныхоо эрх ашигииг хамгаалдаг удидагчтаи баих Хятадыг элдэвээр хэлсээр эх оронч болдоггуи юмдаа
Hujaa bol hujaa shde
Afriktai tegsh erh hailzaatai gej uu heleed baigaa um bol. Buh afrikt hiisen zuilsee hyatad ajilchid avchirch hiilgesen.
Ter orond horongo oruulsan nertei ih zuilsiig ezemshildee avsan. Gej Afrik naizuud maani heldeg. Oorsdiihuu humuusiig tejeej chadagvi, uildverlel olon saya hunie ami, eruul mend deeree bosgoson oron busad ornie hugjild, irgediinh amidrald sanaa tavilaa uu.
Saya enkhbold garsan bol irgenii gain garakh magadlal mash ondor baisan mongolchuudiin zayaa ondor tul battulgiig gargaj jaakhan taivshirlaa urd khoid khorshuudtee dotoodoosoo iluu khurdan oilgoltsoj chadna shuu sanaa zovokh zuilgui
Manaih tusgaar uls shvv har hytadaar zaalgahgvi
Юу ч хийхгуй гэртээ суучихаад нет бузарлаж суудаг залуучууд болиорой …Монголчууд л Монголоо нураадаг шуу туухээ унш ядаж суулийн 30 жилийнхээ.
хорш ч монхийн хаан бол тур зуурых тэгээд муудалцаад байхын оронд зугээр л эвтэй байж хамтран хогжин нь гэдэг нээх их буруу ч бишдээ омсох хувцасууд хятад идэх зуйлийн их хувь нь барилгын их нь бас ер нь хятадуудыг дуудаж ажил уйчилгээгээ хийлэгддэг нь бид оорсдоо тэгчихээд нэг их ундэс угсаа яриад монгол гуйгээр хятад улс хогжоод л явна бид чаддаг юм бол хилээ хаа
Bid hyatadaar zovluulehdee tulaagui !!!
Malnuudtai yu ch yarikh bilee. Khudlaa ekh oron zan gargaad bga nukhduud zorig gargakh uilst khamgiin turuund zugtdag yum da.
Хятад аар юу хийхээ заалгахгүй төр улс өөрсдөө мэднэ хилээ хаавал таарах юм
Эхний ээлжинд Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуудтнд “эх орноосоо урвагч”, ялын дээд хэмжээ “цаазын ял”-ыг сэргээх хэрэгтэйй! Тэгээд ирэхлээр авлиг хээл хахуул, их мэдэгчид, хоосон хэл ам, хэрүүл, уруул, хулгай луйвар, төрийн албыг, амаа худалдагсад, аймхай хулчгар, хулгайч, урвагчид, бэртэгчид намжина. Их юм цэгцэрнэ. Хууль хууль болж эхлэнэ.
хятадыг монгол хөгжүүлсэн. үнэн төрх нь 90-д оны жажэд эдний Эрээн, Тяншинь, Хөх хот, Манжуур, Хайлаар, Харбин, Бээжин гээд хот тосгод нь шавар гудамж, шавар тагзан байшин нэртэй нүх, нийтийн жорлонд эр, эм бөгс бөөрөө хараад бааж, шээдэг, орны цагаан хэрэглэл ч байхгүй хөлөө угаадагтүмпэндээ нус цэрээ хаяад нүүр гараа угаадаг байсан.
1000 жилийн өмнөх Хүн тэрэг нь хэвээрээ байлаа гэж
монголоос их нөлөөлсөн. одоо нутаг ус газар шороог нь эзэгнэх бодлого явуулдаг. ер нь хятад хөрш зэргэлдээ улсууудад дандаа халтай, харш ббодлого явуулдаг. цусаар нь холир бодлого ббаримталдагыг түүхийн хуудас хэлнэ.
мөнх-оргил, оюунхоролыын юун аялал жуулчлал вэ? хэзээ монголд хяятадууд аялах гэж ирж байсан юм бэ? эх орноо худалдагсад. наадмаар хятадууд тэгтлээ монголд мөнгө хөрөнгө оруулалт хийхээр жуучилж ирсэн юм уу?
төрд шургасан хулгайч луйварчидаас салж байж монгол хөгжинө. 27 жил төрийн түшээ нэрээр идлээ. уулаа. тараалаа. цацалаа. одоо эднээс салах хэрэгтэй. “цаазын ял”, “эх орноосоо урвагч” зүйл ангийг сэргээж байж монгол хөгжинө.
хөрш орнуудын хамтран ашигтай ажиллах манайд хэрэгжиж байлуу eр нь … За тэгвэл халх нутгийн зөн олны итгэл бишрэл үнэмшилийг шууд дорд үзэн Далай ламыг Монгол Улсад айлчилах явдалыг “хорьж” дэлхийн мэлмий дор доромжилж бсн нь саяхан биш билүү !?!
Hatuu ch gesen unen shuu dee
Бид түүхээ үнэн зөвөөр гаргаж ирж схан наадлаа альваа энэ юуны буруу бхав юм үннээрээ схан
Хөрш оронтойгоо эрх тэгш эв эетэй бодлого баримтлах нь чухалч эдийн засгын тусгаар тогтнолоо алдахгүйн тулд бид өөрсдөө үйлдвэрлэгч хөгжингүй улс болох естой Монголчууд ард түмнээ үр хойчоо үндэсрхэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх нь цөөн хүн амтай улсын хувьд маш зөв эс тэгвэл уусаж үгүй болно
.haytadyyd bidnii vzel bodoliig zaah boloogvi ldee Manai shine erønhiiløgch bolood bidnii songoltoos jiirheed bgaa um bish v Odoo manai yls høgjliin zøv zamdaa orohiin tyld tvr zyyriin berhsheeltei ychirah bolno vvniig tevcheertei tyylahiig yrialj bna. Yvn deer ni eh oronch dvr esgesen hvmvvs ih toglolt hiih bolno shv
Хятадын засгийн газар Монголын эсрэг, түүхийг гуйвуулсан, улс орныг минь дотроос нь хагалан бутаргахад чиглэсэн үгүүлэл байнга нийтлүүлдэг сайтууд, мэдээллийн хэрэгсэлүүдээ хаах арга хэмжээ аваач. Дотоод хэрэгт оролцож, зарим этгээдүүдийг ашиглан элдвээр тухирч, тагнаж туршихаа болих хэрэгтэй. Бие биеэ хүндэтгэж амьдарцгаая!
Харилцан хамтын ажиллагаа нэрийн дор Монгол улсын хүн амыг уусгах бодлого явуулж газар нутаг эд хөрөнгөнд маань шунан шүлэнгтэн хэдэн зууны турш хэдэн зуун мянгаараа мяраан Монгол улс гүрнийг минь бузарлаж байгаа нь үнэн биз дээ . Түүх үнэнийг өгүүлдэг. МОНГОЛЧУУД ХЯТДААР ЗААЛГАХГҮЙ.
Тэдний хүнсээр хооллож, тэдний хувцсаар биеээ ороож, тэдний гар утсаар тэднийг муулж, тэдний брэндийн компьютероор ажлаа амжуулж, тэдний машинаар нүүрс тээвэрлэж. тэдний материалаар орон сууцаа засварлаж, тэднээс мөнгө зээлж төсөв бүрдүүлэхээ больчихвол тэд биднийг яаж ч чадахгүй. Бусдыг муулан дороо дэвхцэх биш өөрсдөө хөгжиж түүгээрээ бахархмаар байна. Үндсэрхэг үзэл минь ингэж хатгаад байна.