Нобелийн шагналт, ардчиллын төлөө тэмцэг Лю Шяобо 61 насандаа өчигдөр (2017.07.13) нас баржээ. Тэрээр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутгагдан 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд сүүлийн хоёр жил гаруй элэгний хорт хавдарын эсрэг тэмцсэн байна. Түүнийг амьсгал хураахаас өмнхөн хотын эмнэлэгт шилжүүлэн эмчилж байжээ.
Лю Сяобогийн үхэлд Хятадын Засгийн газар буруутай гэж Нобелийн шагналын хороо үзсэн байна. Одоогоор түүний эхнэр Лю Шя ч гэрийн хорионд байгаа аж.
Лю Сяобо 2010 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн бөгөөд Их сургуулийн профессор байжээ. Харин АНУ-аас эх орондоо эргэн ирээд хүний эрх, ардчиллын төлөө жинхэнэ тэмцэг болсон байна. Түүний амьсгал хураахаас өмнхөн хотын эмнэлэгт шилжүүлэн эмчилж байжээ.