АНУ-ын Даллас хотын цагдаа нар иллэгийн салоны сүлжээг илрүүлж 48-73 настай 15 биеэ үнэлэгчийг баривчилжээ. Тэд салоны ажилтан нэрийн дор биеэ үнэлдэг байсан аж. Биеэ үнэлэгч “эмээ” нарын хамгийн залуу нь 48 настай гэнэ.
Шалгалтаар эмсийн хүрээлэнгийн эзэн нь 64 настай Конни Су Мозер гэх эмэгтэй болохыг тогтоожээ. Түүний гэрт нэгжлэг явуулхад 420 ам.доллар бэлнээр, дансанд нь 70 мянган ам.доллар байсныг илрүүлсэн байна. Хууль хүчний байгууллага Конни Су Мозерт 250 мянган долларын торгууль ногдуулж таван жил хүртэл хорих ял ногдуулж магадгүй аж.