Улсын хэмжээнд өнөөдөр 10 түймэр асч байна. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр гурав, Хүдэр суманд хоёр, Төв аймгийн Батсүмбэр суманд тав, нийт 13 удаа гал гарснаас гурвыг нь цурманд оруулжээ.
Харин Батсүмбэр суманд гарсан ойн хээрийн түймэр суурин газарлуу ойртож байгаа тул нийслэлийн иргэд тусламжийн аян эхлүүлээд байна. Аянд нэгдсэн иргэд хоол хийх, ус зөөх, түймэр унтраах, эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр ажлаа хуваарилжээ. Тэдний зарим нь өчигдөр /2017.07.14/ өглөө түймрийн голомт руу хөдөлсөн байна. Үлдсэн хэсэг нь өнөөдөр 15.00 цагт Сүхбаатарын талбайгаас хөдлөх аж.
Холбогдох албаны хүмүүсийн сэрэмжлүүлж буйгаар түймрийг унтраахад иргэдийн оролцоо чухал боловч гал унтраах туршлагагүй тул аюул эрсдэлд орж болзошгүй тул түрийтэй гутал, даавуун материалтай зузаан хувцас, өвчин намдаах эм авч явах шаардлагатай юм байна.
Одоогийн байдлаар түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын нийт 207 албан хаагч, орон нутгийн 140 иргэн 29 автомашин техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
1 comment
Давгаа аварга тэнд очиж ядаж шууд бичлэгээ хийж залуучуудад дэм өгөөч гэмээр л байна даа