Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж ой хээрийн түймэр аюулын хэмжээнд хүрээд буй. Цагдаагийн байгууллага энэ сарын 16-нд гал түймэр, зөрчилтэй холбоотой 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 71 түймэрт эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна. Энэ төрлийн дөрвөн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 зөрчилд Эрүүгийн хэрэг үүсгэхээс […]