Ой хээрийн түймрээс болгоомжил

Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс 90 км зайтай, төвөөс зүүн урд зүгт Тарни багийн Шар жалга гэдэг газар мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвөөс 27 км зайд, төвөөс зүүн хойд зүгт Ивэн багийн Хавчуу гэдэг газарт ой хээрийн түмэр гарч Орхон, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ мэдэгджээ.

Мөн энэ сарын 26-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын Нүхтийн-Аманд түймэр гарч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн цурманд оруулсан бол 28-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумаас 36 км зайд, сумын төвөөс зүүн хойд зүгт Онон багийн Ар-Бэрхэд түймэр гарч аймгийн Онцгой байдлын газрынхан орон нутгийн иргэдтэй хамтран түймэр унтраахаар ажиллаж байгаа юм байна. Хаврын хуурайшилт ихтэй өдрүүдэд гал түймэрийн аюулаас сэргийлэхийг ОБЕГ анхааруулж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн