Энэ сарын 28-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хамрагдах ХААИС-иас Яармагийн гүүр чиглэлийн авто замд 89-67 УНР улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин, 24-73 УБВ улсын дугаартай “Маяти” загварын ачааны автомашин, 03-96 УБЛ улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашинууд мөргөлджээ. Ослын улмаас авто машины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байсныг нийслэлийн Аврах ангийн албан хаагчид аварч, 40 настай иргэн М, болон 37 настай иргэн Б нарыг Гэмтэл судлал үндэсний төвд хүргэсэн байна.