Хаврын улиралд ахуйн болон ой хээрийн түймэр гарах эрсдэл хамгийн өндөр байдаг. Галын шалтгаан ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаа, анхаарал болгоомжгүй байдлаас үүддэг. Булган аймгийн Зэд-Хантай бүтээлийн нурууны бүс Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Хуурай хөндийн арын амуудад өнгөрсөн сарын 31-нд ой, хээрийн түймэр гарч 900 орчим га талбай шатжээ. Түймрийг иргэд болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, гал унтраах 50 дугаар анги хамтран цаг алдалгүй цурманд оруулсан байна. Урьдчилсан дүгнэлтээр бүрэн унтраагүй тамхины ишнээс гал гарсныг тогтоосон аж.
Мөн энэ сарын 1-нд Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 60 га газарт хээрийн түймэр гарсан байна. Түймрийг ойн бүс руу орхоос өмнө унтраажээ.