Өдгөө дэлхий даяар сэтгэл гутралд орсон 321 сая хүн байгааг ДЭМБ нийтэлжээ. Ер нь дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн эмгэгээр өвддөг гэж үздэг.
Сэтгэл гутралд орсоноор хүн байнгын гунигтай, өдөр тутам идэвхгүй, ажиллах сонирхолгүй болж, улмаар сэтгэцийн эмгэгтэй болдог гэнэ. Үүний хамгийн том аюул нь амиа хорлолт юм. Статистик мэдээгээр энэ оны нэгдүгээр улиралд нийт 138 хүн боомилж нас барснаас нийслэлд 73, орон нутагт 65, эрэгтэй 119, эмэгтэй 19 хүн, үүнээс насанд хүрээгүй хүүхэд 16 /14хүртэлх насны 8/, эрэгтэй 8, эмэгтэй 8 хүүхэд боомилж хорвоог сайн дураараа орхижээ.