Жон-УН-1.jpg

2017-07-14 11:33
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тив алгасах баллистик пуужин Хвасон-14-ийг зохион бүтээсэн эрдэмтдэд шагнал гардууллаа. Тэднийг эцэг Ким Ир Сен, Ким Чен Ирийн одонгоор шагнаж, БНАСАУ-ын баатар болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна. Пхеньян хотын Мансүдэ их хурлын ордонд болсон  шагнал гардуулах ёслолын үеэр Ким Жон Ун эрдэмтдэд хандаж БНАСАУ-ыг цөмийн гүрэн болгохын […]

Pennsylvania.jpg

2017-07-14 10:00
Америкийн Химийн нийгэмлэгийн эрдэмтэд “Environmental Science & Technology” сэтгүүлд нийтлэгдсэн Пенсильвани мужаас занарын нефть олборлоход ашиглаж байгаа усыг цэвэрлэсэн ч энэ нь тус мужийн хүрээлэн буй орчныг  бохирдуулж байгааг өгүүлсэн нийтлэлийг тоймлон тараажээ. Тус мужид занар олборлодог компаниуд газрын хэвтээ давхаргын тавцанг хагалах үед ашиглахаар шахдаг усаа эргүүлэн цэвэрлэдэг ч усанд нь цацраг идэвхт болон бусад […]

sonin.jpg

2017-07-13 15:38
Хятадын Коммунист Намын дуу хоолой болдог Global Times сонинд өчигдөр буюу Лхагва гарагт “Үндсэрхэг үзлээ багасгаж, хөршүүдтэйгээ хамтарч ажиллах нь Монголд ашигтай” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Минзу их сургуулийн профессорын бичсэн уг нийтлэлд саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч Монгол улсын гадаад бодлогод гарч болзошгүй өөрчлөлтийн талаар бичжээ. Нийтлэлийн эхэнд ерөнхийлөгчөөр сонгогдсон […]

hana.jpg

2017-07-13 10:50
Мексиктэй залгах хил орчмын нутаг дэвсгэрт хана барих зардлыг АНУ-ын конгрессын гишүүд 1.6 тэрбум ам.доллараар баталсан байна. Үүнийг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Төсвийн хуваарилалтын дэд хорооны дарга Жон Картер “америкчуудын аюулгүй байдалд зориулж, эх орноо хамгаалахын тулд хийсэн алхам” хэмээн хэлжээ. Сонгуулиар хана барина хэмээн амласан Ерөнхийлөгч Д.Трамп харин твиттер хуудастаа “Ханын бүтээн байгуулалтыг […]

Tesla-Model-3.jpg

2017-07-13 10:07
Илон Маск “Tesla Model-3” цахилгаан машин хэрхэн харагдаж байгааг анх удаагаа үзүүллээ. Инженер бөгөөд ажил хэрэгч энэ хүн машины зургаа өөрийн твиттер хуудастаа тавьжээ. “Tesla Model-3” машины тухай яриа өнгөрсөн оны хавраас яригдаж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш 400 мянга гаруй хүн машиныг худалдан авах хүсэлтээ гаргаад байгаа юм. Илон Маск тэр үед “Tesla Model-3” […]

messi.jpg

2017-07-13 10:05
Лионель Месси “Барселонатай” хийсэн гэрээгээ шинэчилснээр долоо хоногт сая гаруй фунт стерлингийн  (1.3 сая доллар)  цалинтай анхны хөлбөгчин боллоо гэж Британийн The Sunday Times сонин мэдээлэв. Эх сурвалжийн мэдээний дагуу,  аргентин залуугийн жилийн цалин 54.8 сая фунт (70.6 сая доллар) болж байна. Дөрвөн жилийн хугацаанд бонусыг тоололгүйгээр 220 сая фунтыг  (283.6 сая доллар) хөлбөмбөгчинд “Барселона” […]

Ronaldo-201707.jpg

2017-07-13 10:02
Британийн “The Sun” сонин Криштиану Роналдугийн 22 настай найз эмэгтэй Жоржина Родригес Ибица аралд амрахдаа жирэмснээ нууж чадсангүй хэмээн бичээд хөл бөмбөгчний гэр бүлд шинэ хүн нэмэгдэх гэж байгааг харуулсан цуврал зургийг нийтэлсэн байна. Түүний бүсгүй Родригес таван сартай жирэмсэн гэж сэтгүүлчид бичжээ. Аравдугаар сард Роналду “ердийн аргаар бүтээсэн” анхны хүүхдээ хүлээж авах нь. Жоржина […]

runi-2017.jpg

2017-07-13 10:00
“Манчестер Юнайтед” ба Английн шигшээ багийн гайхамшигтай тоглогч 13 жилийн дараа Ливерпулийн клубт буцан иржээ. “Эвертон” клубын албан ёсны сайт 31 настай Уэйн Рунийг “Манчестер Юнайтед” клубаас шилжин ирсэн тухай мэдээллээ. Уэйн Руни 2004 оноос хойш МЮ багт тоглож иржээ. Энэ хугацаанд тэрбээр 611  тоглолт хийж, 287 бөмбөгийг эсрэг талын хаалганд оруулсан юм.  Үүнээс өмнө […]

Astronaut.jpg

2017-07-13 09:48
Олон улсын сансрын станцад Европын сансрын агентлагийн астронавт Паоло Несполи, Роскосмосын сансрын нисэгч Сергей Рязанский, NGSA-гийн астронавт Рэндольф Брезник нарын шинэ баг очих гэж байгаатай холбогдуулсан хэвлэлийн бага хурал дээр тэд сансарт хэрхэн амьдрах талаараа дэлгэрэнгүй ярьжээ. Уламжлалын дагуу жингүйдлийг харуулах индикаторыг багийн дарга нь сонгодог бөгөөд тэдний нэг нь жижигхэн одой байх гэнэ. Одой […]

Swed.jpg

2017-07-13 09:47
U.S. News & World Report хэвлэлийн явуулсан санал асуулгаар Швед Улс дүрвэгч, цагаачдад хамгийн таатай орноор нэрлэгджээ. Чансааны хоёр, гуравдугаарт Канад, Швейцари нэрлэгдэв. The Local мэдээлснээр асуулгыг 21 мянган хүний дунд явуулсан бөгөөд асуулгыг эдийн засгийн үзүүлэлт болон цагаачид тус оронд интеграцилагдах боломж хэр байдаг вэ зэрэг үзүүлэлтээр гаргасан байна. Энэ жагсаалтын эхний аравт Скандинавын […]