Далай ламын гадаад орнуудад хийсэн айлчлалууд Хятад улсыг бухимдуулж байна. Тус улс Ботсвана улсад Далай ламыг хүлээн авахгүй байх анхааруулга өгч, дургүйцлээ илэрхийлжээ.
Далай лам ирэх сарын 17-19-нд Габороне хотод болох хүний эрхийн асуудлаарх чуулганд оролцохоор төлөвлөсөн байсан аж. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Далай ламын айлчлалын асуудал дээр Ботсвана улсыг зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Далай лам бол шашны нөмрөг нөмөрч, Хятад улсын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагааг явуулдаг нэгэн бөгөөд түүний гадаад дахь ямар ч уулзалтыг Хятад улс бүх талаар эсэргүүцнэ” хэмээжээ. Хятад бол Ботсвана улсын гол эдийн засгийн хөрөнгө оруулагч юм байна.