40 тоннын чингэлэг автомашин дээр унаж нярай хүүхэд бэртжээ

2017-07-16 14:391min0
осол

Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд бэртсэн хэрэг өнөөдөр гарчээ.

Ослын дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:10 цагт ирсэн байна. Энэ дагуу онцгой байдлын албан хаагчид чингэлэгт дарагдсан хүмүүсийг гаргач яаралтай эмнэлэгт хүргэжээ.

Чингэлгийг кранаар өргөж байгаад алдсан бөгөөд Приус-11 маркийн машины дээр унаж 6 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байсан аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй