Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт иргэдээс 100 орчим сая төгрөгийн хандив цуглаад байна. Албаны хүмүүс хоол хүнс, шатахуун, ус, техник хэрэгсэл гэх мэт үнэлж баршгүй их хандив ирж байгаа учраас бэлэн бус хандивын хэмжээг тогтоох боломжгүй байгаа гэлээ.
Улсын хэмжээнд 22 ой хээрийн түймэр асч байгаатай холбогдуулан иргэдээс Онцгой байдлын ерөнхий газарт хандив цуглуулах аяныг эхлүүлээд байгаа билээ.
Хандивын мөнгөөр эхний ээлжинд агаараас түймэр унтраах техник, нисдэг тэрэг, онгоц гэх мэтэд зарцуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Хүрэлсүх нар ОБЕГ-т даалгаад байна.