Чилийн нийслэл Сантьяго хотод өчигдөр их хэмжээний цас орсноос болж 215 мянган айл өрх тоггүй болжээ. Мөн нэг хүн амиа алдаж, хоёр хүн тогонд цохиулан гэмтсэн байна. Тус улсад хамгийн сүүлд 2007 онд их хэмжээний цас орж байжээ.
Хэдийгээр долдугаар сар Сантьяго хотод хамгийн хүйтэн байдаг боловч агаарын хэм 0-оос доош огцом буурсан тохиолдол маш ховор байдаг аж.