Өнгөрсөн пүрэв гаригт Улаанбаатар хотод болсон олон улсын бага хурлын үеэр Япон болон БНАСАУ-ын дипломат албаны төлөөлөгчид албан ёсоор уулзсан байна. Японы “Маиничи” сонинд бичсэнээр Японы Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий газрын орлогч дарга Шигэки Такизаки, БНАСУ-ын Гадаад хэргийн яамны Америк судлалын институтийн дэд дарга Ри Ён Пил нар уулзсан аж.
Энэ үеэр Японы тал Пхеньяан удаа дараалан пуужин хөөргөж буй асуудлыг цаашид тэвчихгүй гэдгээ мэдэгдэж, Хойд Солонгост хулгайлагдсан Японы бүх иргэнийг эх оронд нь буцаах асуудлыг зөвшөөрөхийг хатуу шаарджээ.
Одоогийн байдлаар Японы Засгийн газар 17 иргэн Хойд Солонгост хулгайлагдсан болохыг тогтоосон байна. Пхеньяан хотноо 2004 онд зохиогдсон Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын Засгийн газар амьд эсэх нь тодорхойгүй иргэдийн талаар нарийвчилсан судалгааг хийнэ гэсэн боловч хүлээн зөвшөөрөхүйц тайлбар өнөөдрийг хүртэл хийгээгүй байгаа юм байна. Энэ асуудал хоёр орны дипломат харилцаанд том саад тотгор болж байгаа аж