Оросын Робот техник ба техникийн кибернетикийн туршилтын зохион бүтээх хүрээлэн болон Шинжлэх ухааны судалгааны төв хорт хавдрыг эмчлэх робот зохион бүтээж байгаа аж. Мэргэжилтнүүд энэхүү роботоо 2018 онд ашиглалтанд оруулах юм байна.
Робот нь бамбайн булчирхайн хорт хавдрыг туяа эмчилгээр эмчлэх мэс заслын эмчийг орлох аж. Удирдлагын систем нь биеийн зөөлөн эд эсэд мэс заслын төхөөрөмжийг хэт ягаан туяаны тусламжтайгаар хөдлөхийг бодитоор харуулдаг аж. Мөн хагас болон автомат төдийгүй гар аргаар ажиллах чадвартай гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар роботыг ашиглалтанд оруулснаар нь хорт хавдрыг амжилттай эмчлэх боломжийг хэд дахин нэмэгдүүлэх аж.