Иргэдийн анахаарал болгоомжгүй үйлдлээс болж Монгол Улс гал түймрийн аюулд өртөөд байна. Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд хотоос гарч амарч зугаалсан нь хэрээс хэтэрлээ.
Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр , ой хээрийн түймэр гарч байгаа шалтгааны 70 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс, цөөн хэсэг нь аянга цахилгаан, байгалийн бусад хүчин зүйлээс шалтгаалан гарч байгааг дуулгав.
Улсын хэмжээнд 22 газар түймэр гарсан, зарим газрын ой хээрийн түймэр суурин газарт ойртож байгаатай хролбогдуулсан Улсын онцгой комисс өчигдөр Төрийн ордонд хуралдлаа.
Өчигдрийн байдлаар нийслэлд 17 удаа, Архангай% Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл Хэнтий аймгийн 56 суманд 128 удаа, улсын хэмжээнд ний 145 удаа ой, хээрийн гал түймэр гарч 38821.3 га талбай түймэрт өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн юм.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин