Итали улсад сүүлийн 10 жил гаруйн хугацаанд нэн ядуу иргэдийн тоо гурав дахин нэмэгдэж 1,7 саяас 4,7 сая болжээ. Тус улсын хөгжил буурай өмнөд хэсэгт ядуусын ихэнх нь амьдардаг байна.
Ядуурал нэмэгдэх болсон гол шалтгаан нь 2008-2013 он хүртэл хамгийн удаан үргэлжилсэн эдийн засгийн хямрал зогсонги байдал аж. Энэ үед ажилгүйдэл 5,7 – 13 хувь болтлоо өссөн бөгөөд сүүлийн хоёр жилд 2 нэгжээр буурч 11,3 хувь болжээ.
Нийт 18-34 насныхны 10 хувь нь нэн ядуугийн түвшинд байгаа аж. Харин 65-аас дээш насныхны дунд ядуурал бага зэргээр буурсан байна. Эдийн засгийн хямрал залууст хамгийн хүчтэй тусч байгаа гэнэ. Италийн парламент энэ жил ядууралтай тэмцэх механизм байгуулах хуулийг баталсан бөгөөд хуулийн хүрээнд 1,7 сая хүн, 400 мянган жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих юм байна. Үүнд нийт хоёр тэрбум ам.доллар байхаар төсөвлөсөн байна.