Apple компани iPhone смартфоны нийлүүлэлтээ хойшлуулж магадгүй болжээ. Учир нь хурууны хээг унших сканерын 3D-сенсортай холбоотой асуудал гарсан байна.
Тус компанийн мэргэжилтнүүдийн хэлсэнээр техникийн асуудлыг шийдэх тал дээр ажиллаж байгаа тул 3-4 хоног хойшлох гэнэ. Иймд хурууны хээ унших төхөөрөмжгүйгээр смартфоне нийлүүлэх магадлал өндөр байгаа нь Apple-ийн нэр хүнд төдийгүй IV улиралын ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
Тэд есдүгээр сарын эхээр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулан худалдахаар төлөвлөсөн байсан юм. Шинэ смартфоны гурван шинэ хувилбарыг танилцуулах төлөвлөгөөтэй байсны нэг нь супер дээд ангиллын зэрэгт багтах мянган доллараас дээш үнэтэй смартфон байгаа аж. Энэ хүлээлтийн улмаас шинжээчид компанийг чансааг нэмсэн нь хувьцааны үнийг хөөрөгдхөд хүрчээ.
Тус компанийн гаргадаг бүтээгдэхүүн цөөн боловч тэргүүлэх байраа хадгалж яваа нь бусдаас онцгойруулдаг юм.