german-2.jpg

2017-09-28 10:33
ХБНГУ-ын шинээр сонгогдсон Бундестагт өмнө байсан дөрвөн жигүүр зургаа болон өргөжиж орж ирлээ. Харин тэдний санхүүгийн ачаалал немецийн татвар төлөгчдөд хүнд тусч байна. Энэ удаагийн парламентын зарлага өмнөх парламентын зарлагаас 51 сая еврогоор илүү байх бөгөөд жилийн нийт зардал нь 410 сая евро болж буй юм. Welt сонин дараагийн дөрвөн жилд Германы парламент ямар хэмжээний […]

03-8.jpg

2017-09-28 09:10
Хойд Солонгосын засаг захиргаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний Ким Чен Уны дэглэмд явуулж буй “ойлгомжгүй бодлого”-ыг ойлгохын тулд Вашингтон дахь бүгд найрамдахчуудтай холбоотой шинжээчидтэй хэлэлцээр хийхийг оролдож байжээ. Энэ тухай “The Washington Post”сонинд мэдээлсэн байна. Энэ ажиллагаа БНАСАУ-тай асуудал хурцдахаас өмнө эхэлсэн аж. “Тэдний №1 асуудал нь Трамп. Тэд түүнийг ойлгохгүй байгаа” хэмээн […]

benzin.jpg

2017-09-27 16:41
БНАСАУ-д хориг арга хэмжээ авч эхэлснээс хойш бензиний үнэ оны эхнийхээс гурав дахин өссөн тухай Өмнөд Солонгосын засаг захиргаанаас мэдээллээ. “Бидэнд ирсэн мэдээллээс үзэхэд БНАСАУ-д нефтийн үнэ өсөж байна. Бензиний үнэ оны эхнийхтэй харьцуулбал гурав дахин өсчээ” хэмээн Нэгдэх яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Үүнээс өмнөхөн Оросын улс төр судлаач Иван Аркатов БНАСАУ-д цөмийн болон […]

donald.jpg

2017-09-27 16:39
Шведийн Сёдертелье хотын хориход бүх насаараа хоригдох ял эдэлж буй Эритрей улсын дүрвэгч Абрахам Укбагабир тус улсын засаг захиргаанаас “Макдоналдс” ресторанаар орж, худалдан авалт хийх эрх олгохыг шаарджээ. Узбагабирын шаардлагаас татгалзсан байна. Шоронгийн захиргаанаас түүнийг хэтэрхий харгис хэрцгий гэмт хэрэг үйлдэж, шоронд хоригдож буй гэж үзжээ. Укбагабир 2015 онд Швед улс өөрт нь орогнох эрх […]

родриго.jpg

2017-09-27 16:15
Нэгэн үл таних этгээд Филиппиний нийслэл Манила хотод Ерөнхийлөгч Родриго Дутертегийн ордны дэргэд буудалцаан хийж, нэг хүний аминд хүрчээ. Ерөнхийлөгчийн Аюулгүйн албаны төлөөлөгч Майк Акино амиа алдсан хүнийг тус ордны ажилтан байсан гэдгийг баталсан байна. Үүнээс өмнөхөн Филиппиний Озамис хотын дарга Рейнальдо Парожинога мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр бусдын гарт хороогдсон билээ. Эх сурвалж: CNN

хилари.jpg

2017-09-27 16:09
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан, Хиллари Клинтоны ойрын туслах Хума Абедины нөхөр Энтони Уинер 15 настай сурагч охинтой олон нийтийн сүлжээгээр бузар булай мессэжээр харилцсан гэж 21 сарын хорих ял сонслоо. Өдгөө 53 настай Уинерийг 10 жилийн ялаар шийтгэхээр төлөвлөж байсан ч өнгөрсөн тавдугаар сард холбооны прокурорын газартай гэрээ хийж, буруугаа бүрэн хүлээсэн байна. Эх […]

лондон.jpg

2017-09-27 15:06
Лондоны Tower Hill метроны буудалд нэгэн зорчигчийн гар утас дэлбэрч таван хүн бэртжээ. Гар утасны цэнэглэгчнээс болж зай нь дэлбэрсэн байна. Энэ үеэр хүмүүсийн дунд багагүй сандрал үүсч, метроноос гарч зугтахад хүрчээ. Өнгөрсөн лхагва гаригт (2017.09.20) болсон энэ хэргийг цагдаа нар террорист ажиллагаанд тооцолгүй өнгөрчээ. Энэ сарын 15-нд метроны “Парсонс Грин” станцад дэлбэрэлт болж 22 […]

BBC.jpg

2017-09-27 13:47
BBC агентлагийн Korea хэлний редакц есдүгээр сарын 25-ны шөнө 03.00 цагт Хойд Солонгосын иргэдэд зориулсан “Солонгосын хойд арлын зүг” радио нэвтрүүлгийг анх удаа цацлаа. Энэ нь тус агентлагийн солонгос хэлээр бэлтгэж явуулдаг нэвтрүүлгийн нэг хэсэг бөгөөд энэ өдрөөс радио долгион ашиглаж Хойд Солонгосийн иргэдэд дэлхийн мэдээ мэдээллийг дамжуулахаар болж буй аж. Нэвтрүүлгийг яагаад шөнийн цагийг сонгон цацах […]


2017-09-27 12:00
Энэ мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойтай уулзсаны дараах хэвлэлийн бага хурал дээр хийлээ. АНУ цэргийн замаар БНАСАУ-тай  зөрөлдөөнөө “бүрэн шийдэхэд” бэлэн байна. Гэхдээ тийм хувилбар нь хүсээд байх зүйл биш хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ. Бид хэрэг явдлын өрнөлийг хоёрдугаар хувилбараар шийдэхэд бэлэн гэхдээ тэр нь хүсэх зүйл биш… Энэ […]

solongos-7.jpg

2017-09-27 11:25
АНУ болон Хойд Солонгосын харилцаа хүйтэрч, хурцадмал байдалд хүрсэн нь дайн гарч болзошгүй гэсэн таамаглалыг дэлхий дахинд төрүүлээд байна. Цөмийн зэвсэгийн туршилтыг удаа дараалан явуулж буй Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны бодлого, “хаалттай улс”-ын амьдрал гадаад ертөнцийн сонирхолыг улам бүр татаж байна. Тус улс XXI зууны эхэн үеэс олон улсад хаалттай болж эхэлсэн бөгөөд […]