Винницкая мужийн Калиновка агуулахын танкны зэвсгийн талбайд дэлбэрэлт болжээ. Энэ тухай Украины Зэвсэгт хүчний олон нийттэй харилцах газрын дарга Богдан Сеник мэдэгдлээ. “Дэлбэрэлт танкны зэвсэг хадгалах талбайд гарсан гэх мэдээлэл надад ирсэн” хэмээн тэрбээр хэлснийг “112 Украина” суваг дамжуулжээ. Гэхдээ Сеник Калиновкад химийн бодис хадгалж байсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Үүнээс гадна гал тус агуулахын 10 хувийг хамарчээ.
Галын үр дагаврыг арилгах ажиллагаанд 691 хүн, 149 нэгж техникийг татан оролцуулсан байна. Үүнээс гадна ослын газар түргэн тусламжийн 10 машин, 30 эмчийн хамт иржээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр Калиновский дүүргээс 28.3 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Тэдний 20 мянга нь өөрсдийнхөө машинаар ослын газраас холджээ. Түүнчлэн дүүргийн төв эмнэлгээс 180 өвчтөнийг шилжүүлсэн байна. Ослын бүсэд нэг эмэгтэй хүнд бэртэл авсан аж. Онцгой байдлынхан зэвсгийн хэлтэрхийнээс болж дөрвөн орон сууцанд гал гарсныг бүрэн унтраажээ. Нийт 60 орчим га газрыг хамардаг энэхүү зэвсгийн агуулахад 188 мянган тонн зэвсэг хураалттай байдаг аж.
1 comment
Сайн байна. Хүнийг алдаг зэвсэг хорж л байх хэрэгтэй.