Хамгийн аз жаргалтай хүмүүс хаана амьдардаг вэ гэсэн асуулга, чансааг Британийн The Spectator сэтгүүл гаргажээ. Чансааний нэгдүгээрт Норвегичууд нэрлэгдсэн байна. Хоёр ба гуравт Дани, Исландын иргэд оржээ. Харин Америкчууд 14-т, Британичууд 15-д нэрлэсэн байв. Чансааны 34-т саудчууд, 49-д нь оросууд бичигдсэн бол Турк, Хятад хоёр 69 ба 79-р байрт багтжээ. Жагсаалтын хамгийн сүүлчийг энэтхэгчууд 122 дугаар байрт жагсан төгсгөжээ.
Энэхүү чансаа гарч байхтай зэрэгцэн Passport Index портал Африкийн Коморын арлуудыг “Дэлхийн хамгийн найрсаг” орны нэгдүгээрт шалгаруулсан байна. Энэ чансаанд 103 орныг хамруулсан бөгөөд тухайн улс орон хичнээн орны иргэдийг визгүйгээр эсвэл ирсэн даруйд нь визийг олгодог болохыг жагсаасан үзүүлэлтээр шалгаруулалтыг явуулжээ. Коморт дэлхийн 198 иргэд хөнгөлөлттэй айлчлах дэглэм үйлчилдэг байна.
Сонирхуулахад нэгдүгээр байрыг Комортой Кот-д’Ивуар, Гвиней-Бисау, Мадагаскар, Мальдив, Мавритани, Микронезийн холбооны улс, Мозамбик, Самоа, Сейшель, Зүүн Тимор, Тоголез улс, Тувалу, Уганда зэрэг хуваалцжээ. Хоёрдугаарт нь 197 орны иргэдэд визийн хөнгөлөлт олго Кабо-Верде, Доминика хоёр бичигдсэн байна. Гуравт Палау улсад 196 орны иргэдэд чөлөөтэй зорчих эрх олгодог учраас багтжээ. Харин чансааны дөрөвт Жибути, тавд Гаити (195 ба 194 орны иргэдэд нээлттэй) бичигдлээ. Топ-10-т дараалаад Макао (БНХАУ-ын онцгой район), Сент-Винсент ба Гренадина, Камбож, Балба, Эквадор нар багтаад байна.
Эх сурвалж: The Spectator
6 comments
Yaduu mortloo bayn amidarch boldog uls mongol b.n
mongol heded ba 121 t b
монгол хамгийн сүүлд орсон биз.
манай улс төрчид жинхэнэ ард түмнийхээ төлөө шудрага ажилласан бол бид Норвегия Исландия хэмжээнд хүрч чадна. Харамсалтай нь тийм биш хэрэгийн учир энэ дээр байгаа хэдэн нөхөд л баялгийн нь зөвхөн өөрдсийн эрх ашгийн бодож байгаа бас ард иргэдээ ядуу байлгах бодлого хатуу байр суурьтай байгаа
эцсийн бүлэгт тэр дээр суугаа хэдэн нөхөдийг ард түмэн өөрсдөө өөгшүүлж байгаа
Mongol 144