Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди цахилгааны эрчим хүчний шугам хүрэх боломжгүй хөдөөгийн алслагдсан бүс нутгийг оруулаад Энэтхэгийг бүрэн эрчим хүчтэй болгох хөтөлбөрөө зарлалаа. Хөтөлбөрийн хэрэгжүүлэхийн тулд 2018 оны сүүлч хүртэл айл өрхүүдэд нарны зай хураагуур, аккумуляторыг суурилуулах юм байна. Албан ёсны тооцоо судалгаанаас үзэхэд Энэтхэгт 18000 тосгон гэрэл цахилгаанд холбогдоогүй аж.
Эдгээр тосгон цахилгаан дамжуулах шугамгүй байдаг нь томоохон цахилгаан станцуудаас хэт алслагдмал, газар нутгийн байрлал уулархаг зэрэг хүнд, хэрэглэгчдийнх нь төлбөрийн чадвар тааруу байдагтай холбоотой. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Моди 200-300 ваттын хүчин чадалтай нарны зай хураагуур үнэгүй тараахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн нийт өртөг нь 2.5 тэрбум ам.доллар юм байна.
Эх сурвалж: PV Tech