БНАСАУ хакерын чадвар, тэдний кибер орчинд ажиллах чадвар АНУ, Израилийн дараа 3-т ордог гэсэн албан бус эх сурвалж байдаг. 2004 онд ийм мэдээ метроны сонингоос уншаад инээд хүрч билээ. Тэгсэн 3 жилийн өмнө АНУ-д нээлтээ хийх гэж байсан киног сануулсаар байгаад системд нь нэвтрээд ёстой нэг онгичоод, орвонгоор нь эргүүлээд олон зүйл барьцаалснаас болоод СОНИ пикчерс хандаа хага даруулсан.
Цагаан малгайтай, Хар малгайтай дэлхийн бүх хакерууд энэ дайралтыг “урлагийн бүтээл” гэж үнэлсэн. Тушаал авсан цэргүүд эрх чөөөт хакерууд шиг ялалтын баяраа тэмдэгээгүй, дуугүй байсан. Сноуден, Ассанж шиг 3000- 5000 маш сайн бэлтгэгдсэн хакерууд БНАСАУ-д байдаг бөгөөд дэлхийн маш олон сайт, байгууллагаар хэрэн хэсэж явдаг гэсэн албан бус мэдээ байдаг. Тэдний хийдэг хамгийн чухал ажил нь:
- Дэлхийн өнцөг булан бүрд тараан байрлуулсан өөрийн улсын данстай мөнгийг аюулгүй газруудад байрлуулдаг.
- Итгэл алдсан мэдээлэгч банкнуудыг айлгах, зарим тохиолдолд тонох ажил хийдэг. 2016 оны байдлаар ОУ-ын 12 банк хойдуудын хакерын дайралтанд өртөж 42 сая гаруй ногоон алджээ.
- Үзэл суртал, ухаалгын ажил хийх. Солонгосын мэдээллүүдийг зөв газар тараан байрлуулах, зарим сайтнуудыг ажилгүй болгодог гэнэ.
- Зарим нэг бооцоот кибер тэмцээнд баг бүрдүүлэн оролцож тоглох, сугалаанд хүртэл азтан болох тохиолдлыг тэд үүсгэх чадвартай гэж байна.
Ноднин 11 сард ШУТИС дээр БНАСАУ-ын Элчин сайд, албаны хүмүүс айлчлан манай оюутнуудад БНАСАУ-ын Их сургууль, залуучуудын амьдралын тухай “цоо шинэ” баримтат кино үзүүлж оюутнуудтай чөлөөтэй ярилцсан юм.
Тэнд Техник, Технологийн мэргэжлээр суралцаж байгаа залуучууд Дээд Математикийг дунд сургуулийн ахлах ангитайгаа хамт бүтэн 6 жил үздэг. Их сургуульд ороод дээд тоо 4 задардаг гэж байсан. Хажуунаас 2-р нарийн бичгийн дарга нь “Би одоо хүртэл тэр тоонуудыг зүүдэлдэг юм” гэж хошигнож билээ. Тиймээс тэдний хакеруудыг бишрэхээс өөр аргагүй.
Эх сурвалж serdaram