Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Каталонд салан тусгаарлах тухай бүх нийтийн санал хураалт болох гэж буй асуудлаас болж энэ долоо хоногт Таллинд болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож чадахгүй боллоо. Каталоны засаг захиргаа ирэх сарын 1-нд Испаниас салан тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Испанийн Үндсэн хуулийн шүүх энэхүү санал хураалтыг хууль бус гэж үзэж байгаа юм.
Ингээд тус мужид иргэний гвардийн цэрэг оруулж, салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлж буй албан тушаалтнуудыг саатуулсан нь нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж, эсэргүүцэл дэгдээжээ.
Эх сурвалж: Интерфакс