Тайландын экс Ерөнхий сайд таван жилийн хорих ял авлаа

2017-09-28 11:44
tailand

Тайландын шүүхээс Ерөнхий сайд асан Ийнглак Чинаватад таван жилийн хорих ял оноолоо. Түүнийг ажилдаа хайхрамжгүй хандсан, авлигыг өөгшүүлсэн хэрэгт буруутгаж байгаа тухай Чинаватын тэргүүлж байсан Пхый Тхаи намаас мэдээллээ.Чинаватад 2013-2014 онд тариачдаас цагаан будааг барьцаатайгаар худалдан авах улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үедээ зөрчил гаргасан гэж үзэж буй юм.

Түүний удирдлаган дор зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалада хийгдсэн бөгөөд 14.8 тэрбум ам.долларын хохирол учирсан гэнэ. Гэхдээ Чинават өдгөө яг хаана нуугдаж буй тухай тодорхой мэдээлэл алга байна. Сонинуудад түүнийг эх орноосоо гарсан, АНЭУ-д нуугдаж байгаа хэмээж буй бол экс Ерөнхий сайд Их Британид улс төрийн орогнол хүсч байгаа гэсэн ч мэдээлэл байгаа аж.

Эх сурвалж: Утро