Индонезид 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2017-09-28 10:451min0
indonesa

Индонезид 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 04:13 цагийн үед бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт Абепура суурьшмал бүсээс баруун өмнөд зүгт 14 км-т мэдрэгджээ.

Индонез нь Номхон далайн галт бүсийн хэсэгт оршдог. Дэлхийн энэ бүсэд тектоникийн хамгийн идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг аж. Газар хөдлөлт судлаачид жил бүр 4.0 магнитудаас дээш хүчтэй 6-7 мянган газар хөдлөлт бүртгэгддэг байна.

Эх сурвалж: РИА Новости

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй