ZURAG.jpg

2017-09-25 15:45
Английн Кент хотын 43 настай эмэгтэй амьдралынхаа турш урлагийн ямар нэгэн төрөл зүйлийг сонирхож үзээгүй явж иржээ. Гэтэл түүнд тархины хавдар гэсэн онош тавьсны дараа байдал огт өөрөөр эргэжээ. Эмч нар түүнд таван жилийн өмнө ийм өвчнөөр өвдсөн гэх онош тавьж, хэсэг хугацааны дараа түүнээс бас нэг хавдар илрүүлсэн аж Хавдрууд нь хорт биш байсан ч […]

trump-forbes.jpg

2017-09-25 14:10
Шулуухан мистер Дональд Трамп өөрийн бизнесийн рекламыг Forbes сэтгүүлд хэрхэн нийтлүүлдэг байсан бэ? Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө цөөнгүй удаа өөрийн бизнесийн рекламаа “Forbes” сэтгүүлд байрлуулж иржээ. Реклам заримдаа бодит байдлаас нэлээдгүй зөрөлдөөнтэй харагддаг байсан аж. Тэрбээр олон жилийн турш “Forbes” сэтгүүлийн жагсаалтад орж ирж байснаас гадна уг сэтгүүлд өөрийн бизнесийн рекламыг хэрхэн тавиулдаг байсныг […]

ongots.jpg

2017-09-25 13:25
Өнгөрсөн бямба гаригт (2017.09.23) Японы Кансайн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Нидерландын “Кэй-Эл-Эм” иргэний агаарын тээврийн компанийн онгоц Осака хотын дээгүүр нисч байхдаа далавчных нь хэсэг унажээ. Ойролцоогоор таван кг жинтэй уг биет 2000 гаруй метрийн өндрөөс машин  оносон байна.  Золоор нэг ч хүн бэртэж гэмтээгүй  бөгөөд  машины дээвэр цөмөрч, арын цонх нь хагарсан […]

Emmanuel-Macron.jpg

2017-09-25 11:58
Францын төрийн тэргүүн Эммануэль Макроны рейтинг сүүлийн хэдэн сард анх удаа өсөлттэй гарлаа. Өнгөрсөн наймдугаар сард Францын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд иргэдийн 40 хувь нь таатай хандаж байсан бол есдүгээр сард энэ үзүүлэлт 45 хувь болж нэмэгджээ. Харин санал асуулгад оролцогчдын 53 хувь нь түүний хийсэн ажилд сэтгэл дундуур байгаа нь өмнөх сарынхаас дөрвөн хувиар буурсан […]

robot-2.jpg

2017-09-25 11:51
Хятадын шүдний эмч робот түүхэндээ анх удаа хүний оролцоогүйгээр мэс засал хийлээ. Мэс заслын үеэр 3D принтерийн тусламжтайгаар бүтээсэн хоёр шүдийг өвчтөний эрүүнд суулгасан байна. Шинжээчдийн хэлснээр хиймэл шүдийг 0.2-0.3 мм-ийн зөрүүтэй тогтоосон нь энэ төрлийн мэс заслын стандартад нийцэж байгаа аж. Ийм технологи зохион бүтээх нь эх газрын Хятадад нарийн мэргэжлийн эмчийн дутагдлыг нөхөхөөс […]

ANU.jpg

2017-09-25 11:45
Калифорни. Фото: © REUTERS/Lucy Nicholson АНУ-ын  Калифорни мужид хоёр удаа 5,7 магнитутай цуврал газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн албанаас  мэдээлжээ. Хохирлын талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй ба цунамийн аюул зарлагдсангүй. Дашрамд дурьдахад есдүгээр сарын 19-нд Мексикт хүчтэй  газар хөдөлсний улмаас 307 хүн амиа алдаад байгаа. Тус оронд гурав хоногийн гашуудал зарлагдсан байв.

Mexico-earthquake.jpg

2017-09-25 11:41
Мексикин Дотоод хэргийн яам саяхан болсон газар хөдлөлтийндараа Оахака мужийн засаг захиргааны 75 нэгжид онц байдал зарлалаа. Энэ тухай Засгийн газрын сайтад мэдэгджээ. “Онц байдлын нөхцөлд Тусламжийн сангийн хэрэгсэл ажиллана. Төрөөс гамшигт өртсөн хүн амыг суурьшуулах, тэдэнд хүнсний болон эмчийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарна” гэж мэдэгдэлд дурджээ. Есдүгээр сарын 19-ний орой Мексикийн Пуэбла-де-Сарагос хотын ойролцоо […]

trump-4.jpg

2017-09-25 11:36
БНАСАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ли Ён Хо НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэх үеэрээ удирдагч Ким Чен Уныг нь доромжилсны хариуд АНУ-д пуужингийн цохилт үзүүлнэ хэмээн сүрдүүллээ. “Юуны өмнө би илтгэлийнхээ үндсэн хэсэгт орохын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч гэх хэн нэгэн нөхөр дөрөв хоногийн өмнө НҮБ-ын энэхүү ариун индэр дээрээс хараалын үг урсгаж байсанд тайлбар хийхээс өөр аргагүй […]

2017-7.jpg

2017-09-25 11:28
Сан-Францискогийн Гэгээн Мариягийн талбайд ХХ зууны эхэн хагаст Японы цэргийн хуаранд хүчээр саатуулагдсан охид эмэгтэйчүүд буюу “тайвшруулах эмэгтэйчүүд”-ийн хөшөө нээлтээ хийлээ. Уг хөшөөнд Солонгосын “тайвшруулах эмэгтэй” Ким Хаксуныг дүрсэлжээ. Ким бол амьд үлдэж, энэхүү явдлын талаар олонд ил болгосон эмэгтэйчүүдийн анхдагч нь юм. Түүхчдийн тооцоолсноор Солонгосын хойг, түүнчлэн Хятад, Зүүн Өмнөд Азийн орнуудаас Японы цэргийн […]

shop.jpg

2017-09-25 11:09
Америкийн Apple компанийн шинэ загварын гар утас болох iPhone 8 сүүлийн хэдэн жилийн турш анх удаа олны анхаарлыг нэг их татсангүй. NASDAQ биржийн мэдээллээс үзэхэд тус гар утас худалдаанд гарсан эхний долоо хоногтоо сүүлийн 17 сарын хугацаанаас хамгийн бага борлуулалттай байжээ. Үүний улмаас Apple корпорацийн хөрөнгийн хэмжээ 43 тэрбум ам.доллараар багассан байна. Лондонд л гэхэд […]