ДэлхийдОнцлох мэдээ

“Мерседес Бенц” брэнд болсон түүх

Дэлхийн автомашин сонирхогчдын анхаарлыг соронз шиг татаж байдаг Германы хамгийн нэр хүндтэй “Мерседес бенз”-ийн тухай сонирхолтой түүхийг дэлгэж байна.

Карл Бенц хамгийн анхны бензин хөдөлгүүртэй автомашин “Benz patent motorwagen”-ыг бүтээн ирж яваа цаг үеийн түүхэнд автомашины загалмайлсан эцэг гэдгээр бичигдэн үлдсэн нэгэн. Зохион бүтээгч 1886 оны нэгдүгээр сард бензин хөдөлгүүртэй автомашинаа патентжуулсан бөгөөд 1901 онд “Daimler Motors” корпорацитай хамтран автомашин сонирхогчдын хорхойг хүргэдэг “Мерседес” загвараа зах зээлд гаргажээ.

Гэхдээ алдарт “Мерседес” нэрийг Карл Бенц бодож олоогүй. Энэ нэрийг “Daimler Motors”-той хамтран ажиллаж байсан Венийн баян банкир, Австрийн автомашины бизнесмэн, Готлийб Даймлерын компанийн гол хувьцааг эзэмшигч ноён Эмил Желлинек өгсөн байна.

“Мерседес” бол Эмилийн охин Мерседес Желлинекийн нэр байжээ. 1926 онд “Daimler Motors”-ын инженер Готлийб Даймлер болон Карл Бенц нарын компаниуд хамтран анхны “Мерседес Бенц” брэндийн цуврал автомашинуудыг үйлдвэрлэж эхэлжээ.

01-9-300x124 "Мерседес Бенц" брэнд болсон түүх

Зураг дээрх бүсгүй бол алдарт “Мерседес Бенц”-д нэрээ “зээлдүүлсэн” Мерседес Желлинек.

02-10-300x155 "Мерседес Бенц" брэнд болсон түүх

Энэ бол 1910 оны зураг. Урт гоёлын даашинзтай, бүрх малгайтай залуу бүсгүй Мерседес 1906 онд үйлдвэрлэгдсэн Grand Prix автомашины залуур дээр суугаад камер луу ичингүйрэн харж байна. Энэхүү гэрэл зургийг хэдэн арван жилийн турш автомашины зах зээлд ноёлох брэндэд нэр хайрласан эмэгтэйг мөнхлөх зорилготой авчээ. Гэрэл зураг түүний хүүгийн хувийн баримтаас гарч ирсэн бөгөөд өдгөө “Мерседес Бенц”-ийн хамгийн хүндтэй архивын нэгд тооцогддог байна.

Автомашины Загалмайлсан эцгүүд

Автомашины Залгалмайлсан эцгүүд хэмээн нэрлэгдсэн Карл Бенц, Готлийб Даймлер хоёул өмнөд Германд ердөө 60-хан км-ын зайтай газар төржээ. Карл Бенз 1844 оны 11 сарын 25-нд, Даймлер 1834 оны 3 сарын 17-нд мэндэлжээ. Тэдний амьдралд адил төстэй зүйл ховор. Гэхдээ хоёул машин тэргэнд хорхойтой хүүхдүүд байжээ.

Хожмын судлаачид тэдний машин бүтээх арга зам нь ондоо байсныг тогтоогоод “Тэд урьд өмнө нь бие биенийхээ тухай мэддэггүй байсан” гэсэн таамгийг дэвшүүлсэн байна

Карл Бенц 1886 онд гурван дугуйтай моторт тэрэг бүтээсэн бол 1894 онд Бенц Пело нэртэй үйлдвэрлэлд зориулсан унаагаа бүтээж Парист зохиогдсон анхны автомашины уралдаанд оролцож, 1895 онд анхны ачааны машинаа бүтээсэн байв.

da64031e7fbe33d5great-300x165 "Мерседес Бенц" брэнд болсон түүх

Карл Бенц

Готлийб Даймлер: Бенцийг гурван дугуйтай моторт дугуйгаа хийж байхад Даймлер “морьгүй сүйх тэрэг” зохион бүтээжээ. 1888 онд тэрээр тухайн үед төгөлдөр хуур хийж нэрд гарсан зохион бүтээгч Вильям Стейнвейтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар өөрийнхөө бүтээгдэхүүнийг АНУ-д үйлдвэрлэн борлуулахаар болжээ.

Сонирхолтой нь орчин үеийн автомашины эцэг хэмээн нэрлэгддэг Даймлер хэзээ ч өөрөө машин жолоодож байгаагүй. Жолооны ард суух үнэхээр дургүй байсан гэнэ.

03-7-300x106 "Мерседес Бенц" брэнд болсон түүх

Готлийб Даймлер

Мерседес алдаршиж эхэлсэн нь

Австрийн бизнесмэн Эмил Желлинек анх цуврал автомашинд “Daimler-Mercedes” нэр өгөх санаатай байсан ч орхисон гэдэг. Ингээд “Мерседес” нэр хайрласан нь асар богино хугацаанд маш их нэр хүндийг олжээ. “Мерседес” хөнгөн авсаархан, үзэмж сайтай, 55 км/цагийн хурдтай байсан нь тухайн үеийнхээ техникийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт байв.

Желлинек цуврал загварт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан учраас “Мерседес”-ийн нэр хүндийг өсгөхийн тулд борлуулалтыг хязгаарлаж байжээ. “Мерседес” машиныг сонирхогчид асар их байсан ч тун цөөхөн үйлдвэрлэж, нэр хүндтэй газруудад борлуулалтын хэдхэн цэг нээж, түүнийг зөвхөн нийгэмд нэр нөлөө бүхий алдартай хүмүүст зарж байв. Энэ нь хүмүүсийн сэтгэл зүйд “Мерседес” бол ер бусын гайхамшигтай хүлэг гэсэн ойлголтыг суулгаж өгчээ.

Анхны “Мерседес Бенц” брэндийн цуврал автомашинууд

Дэлхийн нэгдүгээр дайны эхэн үеийг  Готлийб Даймлер болон Карл Бензын үйлдвэрүүд арай ч дампуурчихалгүй даван гарчээ. Дайны дараа тэд дахин машин үйлдвэрлэх ажилдаа ханцуй шамлан орсон байна. Гэвч дайны дараа Германы эдийн засаг доройтож, автомашинд хийх түлш хомсджээ.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн тансаг хэрэглээний 15 хувийн татвар нь машин үйлдвэрлэгчдэд хүчтэй цохилт болсон аж. Ийм хүнд байдлаас гарахын тулд хамтран ажиллах, энэ үйлдвэрлэлийн зах зээл дээр амь тээж үлдэхэд юу хамгийн чухал болохыг Бенц болон Даймлерын компаниуд яс махандаа хүртэл ойлгосон байна.

Ингээд тус тусдаа үйл ажиллагаа эрхлэн, тэд заримдаа уралдааны замд хурдалж байгаа автомашин шиг хоорондоо өрсөлдөж эхэлжээ. 1923 он гэхэд дэлхийд 15 сая автомашин бүртгэлтэй байсан бол тэдний 80 хувь нь АНУ-д харьялагдаж байв. Харин тэдний тэн хагасаас илүү нь Фордын үйлдвэрийнх байлаа. Тэр жил Бенц 1382 машин үйлдвэрлэн гаргасан бол Даймлер ердөө 1020 машин үйлдвэрлэн гаргажээ.

 classic_museum_virtueller_rundgang_raum_mythos_3-1180x763-300x194 "Мерседес Бенц" брэнд болсон түүх

1924 онд эдийн засгийн гарцаагүй байдлаас шалтгаалан хоёр компани хамтын сонирхлын гэрээ гэгчид гарын үсэг зурсан бөгөөд хоёр жилийн дараагаас хэрэгжиж эхэлсэн энэхүү гэрээ саяхныг болтол буюу 2000 он хүртэл хүчинтэй хэвээрээ байжээ. Энэ гэрээний дараа буюу 1926 онд “Daimler Motors”-ын инженер Готлийб Даймлер болон Карл Бенц нарын компаниуд хамтран анхны “Мерседес Бенц” брэндийн цуврал автомашинуудыг үйлдвэрлэж эхэлжээ.

2018-mercedes-benz-e400-coupe-008-300x169 "Мерседес Бенц" брэнд болсон түүх

Мерседес-Бенц бол автомашины үе үеийн хөгжлийг өгүүлсэн 120 жилийн аугаа түүхтэй компани. Тэдэнд өөрсдийнх нь бүх цаг үед үйлдвэрлэж байсан машин болон ирээдүйд хийх машин техникийг дэлгэн үзүүлдэг том хэмжээний музей бий. Ийм парктай автомашины үйлдвэр Мерседес-Бенцээс өөр байдаггүй аж.

maxresdefault-5-300x169 "Мерседес Бенц" брэнд болсон түүх

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close