ОХУ-ын түүхэнд өмнө нь гарч байгаагүй хамгийн жигшүүрт хэрэг дуулиан тарьж эхэлжээ. Тус улсад хүний мах идсэн аймшигт хэргийг үйлдсэн 35 настай этгээд эхнэрийн хамт 1999 оноос хойш 30 хүний амийг хөнөөж, махаар нь хооллосон байж болзошгүй аж.
Энэ жигшүүрт хэргийн сэжүүрийг цагдаа нар энэ сарын эхээр Краснодарын гудамжнаас олдсон гар утаснаас илрүүлсэн байна. Утсан дээр хадгалагдсан зурган дээр мөчилж, тасалсан эмэгтэй хүний цогцсын дэргэд эрэгтэй хүн зогсож буй зураг хадгалаастай байсан гэнэ. Хэд хоногийн дараа зураг дээрх хохирогч эмэгтэйн биеийн үлдсэн хэсгүүдийг шуудайнд хийж хаясан байсныг олж илрүүлжээ.
Харин зурган дээр байсан сэжигтэн эрийн мэдүүлснээр өөрийгөө хүний амь хороогоогүй, цогцос олоод дэргэд нь зогсож зургаа авхуулсан, удалгүй гар утсаа гээсэн гэж мэдүүлжээ. Цагдаа нар хэргийн золиос болсон долоон хохирогчийн хэн болохыг тогтоогоод байгаа юм байна. Одоогийн байдлаар хэргийн нарийн ширийн зүйлс тодорхойгүй байгаа ч хууль, хяналтын байгууллагынхан шилэн саванд хадгалсан хүний гар олжээ.