Саудын Арабын Боловсролын яам ням гаригаас (2017.09.24) нийгмийн шинжлэх ухааны сурах бичгээ солих ажлыг эхлүүллээ. Учир нь тус сурах бичигт тус улсын хаан Фейсал бен Абдель Азизын гэрэл зургийн дэргэд “Оддын дайн” киноны Йода мастерын зураг тавигдсан тухай яамны төлөөлөгч Мубарак аль-Асими Twitter хуудсандаа мэдээлсэн байна.

Сурах бичигт Йодаг 1945 онд НҮБ-ын тогтоолд гарын үсэг зурж буй хааны түүхэн зургийн дэргэд байршуулжээ. Яамнаас удирдагчаа зориудаар доромжилсон гэж үзэж, сурах бичиг зохиогчдыг яаралтай цуглуулж, хуралдсан байна.

Эх сурвалж: Life

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн